Нийгэм

НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ

НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголт хэзээ иргэдийн дансанд шилжүүлж эхлэх талаар Татварын ерөнхий газраас тодрууллаа.

Татварын ерөнхий газар” 2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын хүсэлтийг нэгдүгээр сарын 28-нд хүлээн авч дууссан. Харин өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг шилжүүлж эхэлнэ” гэв.

Иргэд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоороо тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, газрын төлбөр, газрын үл хөдлөх эд хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой байдаг.

Буцаан олголтоороо эдгээр татварыг төлөх иргэдийн хүсэлтийг EBarimt системээр хүлээн авч буй. Татвар төлсөн тохиолдолд буцаан олголтын мөнгийг бэлнээр авахгүйг Татварын байгууллагаас тодотгов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version