Хөвсгөл аймагт шилжин суурьших иргэдийг дэмжих нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж, орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих “Нээлттэй Хөвсгөл” хэлэлцүүлгийг явууллаа.
Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн тэнцвэрт бус байдлыг багасгах бодлогыг авч хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэсэн шинэ санаачилга, хөрөнгө оруулалт, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, аймагтаа шилжин ирэх иргэдийн идэвхийг бий болгож, ажиллах учиртай.
Хөвсгөл аймаг энэ хүрээнд /2013.01.19/ Улаанбаатар хотоос Хоймор нутагтаа шилжин суурьших иргэдийг хэрхэн дэмжих, тус чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулах талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар тэргүүтэй аймгийн удирдлагууд, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд оролцож байна.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, мэдээлэл өглөө. Тус бодлогуудын хүрээнд Хөвсгөл аймагт шилжин суурьших иргэн, ААНБ-дад одоогоор ямар боломж байгаа, цаашид таатай ямар боломжуудыг бий болгох, бодлогын түвшинд шийдвэрлэх ямар тулгамдсан асуудлууд байна вэ?гэх асуудлуудаар иргэд, аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүдийн байр суурийг сонсож, мэдээлэл солилцов.