Хууль эрх зүй

Иргэн, хуулийн этгээдийн 74 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 1 дүгээр сарын 9-13-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 74 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 62.2 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 245 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Гадаад улсын эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөгчийн хараат бус, бие даасан байдлын талаарх судалгаа” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version