НийгэмFocus

“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад оролцоорой

Эдийн засгийг төрөлжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн нийгэм эдийн засгийн ач холбогдолтой, үр ашигтай томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэг бүхий “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:
• Компанийн засаглалын зарчим болон ТУЗ-ийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал, засаглалыг сайжруулах төлөвлөгөө, журмын төсөл боловсруулж компанийн ТУЗ-д оруулах;
• Компанийн засаглалын бодлогын чиглэлээр олон улсын болон өөрийн эх орны хэмжээнд хэрэгжиж буй компанийн засаглалын шинэтгэлийг судлах болон ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг мэдээллээр хангах;
• Олон нийтэд ил болгох компанийн мэдээллийг хуульд заасан арга хэрэгслээр хүргэх асуудлыг хариуцах;
• Компанийн нууц мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах;
• ХЭХ болон ТУЗ-ийн хурлыг зарлан зохион байгуулах, хуралтай холбоотой бусад ажлыг зохион байгуулах;
• Хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр анхаарч, хяналт тавьж ажиллах;
• Удирдаж буй сангийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ, түүний дэргэдэх хороод, гүйцэтгэх удирдлага, бусад салбар нэгжийн хоорондын мэдээлэл солилцооны үр дүнтэй байдлыг хангах.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• Дээд боловсролтой;
• Нарийн бичгийн даргын үүрэг хариуцлагыг гүйцэтгэхэд шаардлагатай ажлын туршлага болон мэргэжлийн ур чадвартай байх;
• Компанийн тухай хууль тогтоомж болон компанийн засаглалын зарчмын талаар өндөр мэдлэгтэй, зохих сургалтад хамрагдсан байх;
• Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан;
• Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, хууль, эрх зүйн болон Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн бусад мэргэжлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх;
• Санхүүгийн салбарт 2-аас доошгүй жил ажилласан байх;
• Компанийн болон удирдаж буй сан, ТУЗ-ийн гишүүдийн холбогдох этгээд биш, компанийн томоохон хувьцаа эзэмшигчээс хараат бус байх;
• Өөр компани, байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно;
• Ял шийтгэлгүй байх;
• Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн зээл өргүй байх;
• Сүүлийн 5 жилд зөрчлийн улмаас тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон санхүүгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагад төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлагад ажиллаагүй байх;
• Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69.2-д заасан мэргэжлийн холбооноос үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах эрх авсан байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл (албан тушаалыг тодорхой бичих)
  2. Анкет (төрийн албан хаагчийн)
  3. Товч намтар (CV)
  4. Компанийн эрх бүхий албан тушаалтан болон хувьцааны хяналтын багц эзэмшигчийн холбогдох этгээд биш болох тухай өөрийн гаргасан тодорхойлолт
  5. Иргэний үнэмлэхийн лавлагаа (E-Mongolia)
  6. Боловсролын диплом, хавсралтын хамт (хуулбар)
  7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт
  8. Засаглалын гэрчилгээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Анкет, материалыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Баримт бичгийг буцаан олгохгүй.

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, Монгол Улсын Хөгжлийн банк

ХОЛБОО БАРИХ УТАС: 77117977

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version