Эдийн засагFocus

38 хувьцаат компанийн 1,543,638 ширхэг хувьцаа арилжаалагдлаа

2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 326,081,398 төгрөгийн үнийн дүн бүхий 1,543,638 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс “Таван толгой” ХК (TTL +14.88%), “ЛэндМН ББСБ” ХК (LEND +11.06%) болон “Адуун чулуун” ХК (ADL +10.79%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ремикон” ХК (RMC -9.78%), “УБ-БҮК” ХК (BUK -7.10%) болон “Монголын хөрөнгийн бирж” ХК (MSE -2.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 36,709 ширхэг нэгж эрхийг 5,965,557 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1ширхэг бондыг 95,040 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 528 ширхэг үнэт цаасыг 52,800,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 250,000 ширхэг үнэт цаасыг 250,000,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 2.9 хувиар буурч, 37621.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,874,878,377,760 төгрөг боллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version