ОнцлохЭрүүл мэндШинэ мэдээ

“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос “Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлгийг /2023.01.16/ зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ҮАБЗ-ийн судлаач Х.Номинболор, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Д.Сүнжид, Хавдар судлалын үндэсний төвийн захирал, доктор Н.Эрдэнэхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Р.Мөнхбат, АШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш Г.Жаргалсайхан, Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 20 гаруй төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгээр Улаанбаатар хотын агаарын чанарын нөхцөл байдал, шахмал түлшний найрлага, өнгөрсөн хугацаанп утааны эсрэг зарцуулсан төсөв болон 2023 онд төсөвлөсөн хөрөнгө оруулалт, агаарын бохирдол хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө, цаашлаад Үндсэн хуульд заасанчлан Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буй эсэхэд талуудын төлөөлөл хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version