Говьсүмбэр аймгийн НЭ-ийн баг ГССҮТ-өөс туршлага судаллаа
Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс орон нутгийн эмнэлгүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, залгамж чанар, хүртээмжийг сайжруулах болон эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус зорилтын хүрээнд энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн найман хүнтэй баг бүрэлдэхүүн ГССҮТ-д ажиллаж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чиглэлээр туршлага судаллаа.
ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн хувьд дээрх ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, холбогдох бичиг баримт болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ЭМД-ын санхүүжилттэй холбоотой дүрэм журам, заавруудын хэрэгжилт, зохион байгуулалт, төлбөртэй тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл, туршлагаас хуваалцсан аж.
Түүнчлэн эмчилгээний хоол үйлдвэрлэлийн технологи, гал тогооны бүтэц зохион байгуулалт, ажилчдын хоол үйлдвэрлэл, дамжлага үе шат, хүнсний хадгалалт хамгаалалтын стандарт, мөн угаалгын хэсгийн урсгал зохион байгуулалт, ариутгал халдваргүйтгэл ба даралтат савны аюулгүй ажиллагаа, хийн хүчилтөрөгчийн систем зэрэгт ажлын байран дээр дадлагажуулан сургаж, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан байна.
ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ