Энэ онд хүүхдийн мөнгийг 1,139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91%-д 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор хуульчилсан билээ.
Иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй хэмээн ХНХЯ-наас мэдээлсэн. Учир нь төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлно гэсэн юм.
Ингэхдээ хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ өнөөдрөөс /2023.01.16/ эхлэн ehalamj.mn , Е-Моngolia системийг ашиглан шалгах, эсвэл сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулахыг зөвлөсөн билээ. Үйлчилгээг зогсоосон тухай мэдэгдээгүй бол нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох юм.
2023 онд 1,367.0 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулахаар баталжээ.