Хууль эрх зүйFocus
Улсын хилийн зурваст хуш модны самар бэлтгэх зөрчил их байна
Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг, Дорнод аймгийн Халхгол сумдын нутаг дэвсгэрт энэ сарын сарын 06-11-ний өдрүүдэд улсын хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрч хуш модны самар бэлтгэж байсан автомашин, морин уналгатай нийт 84 хүнийг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэлээ.
Улсын хилийн зурвас газар гэдэг нь улсын хилийн шугамнаас дотогш 15км хүртлэх зайг хэлнэ. Улсын хилийн зурвас газарт нэвтрэх зөвшөөрлийг ХХЕГ-аас олгох бөгөөд зөвшөөрөлгүй зорчсон иргэд хил орчмын дэглэмийн зөрчил гаргасан үйлдэл болно гэж санууллаа.