Нийгэм

ГСҮХ алба хаагчдын ур чадварыг дээшлүүлнэ

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн 2023 оны сургуулийн жилийн нээлтийн ажиллагааг зохион байгууллаа. Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) дэд хурандаа П.Чимэдцэрэн нээж, алба хаагчдад Онцгой байдлын байгууллагын 2023 оны сургуулийн жилийн зорилго, зорилтыг танилцуулж, сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, алба хаагчдын манлайлал, ур чадварыг дээшлүүлэх, сургалт бэлтгэлийг тасралтгүй явуулах чиглэлээр үүрэг чиглэл өгч, сурлагын амжилт хүссэн юм.

Энэ үеэр дэд хурандаа П.Чимэдцэрэн “MNS 9001:2016 чанарын удирдлагын тогтолцоо стандарт шаардлага” сэдэвт сургалт, Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн Химич, хүнс үр тарианы шинжээч, доктор (Ph.D), ахмад Э.Оюунгэрэл “MNS 9001:2016 чанарын удирдлагын тогтолцоо 2022 оны хэрэгжилтийн тайлан”, Гамшиг судлалын төвийн дарга, хошууч Б.Батбаяр хүрээлэнгийн алба хаагчдыг хөгжүүлэх 2023 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг тус тус танилцуулсан юм гэж ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version