АМГТГFocus

Бейкер Хьюз компани: Газрын тосны зах зээл “ер бусын нөхцөл байдал”-тай тулгарч байна

Бейкер Хьюз компани 2022 оны хоёрдугаар улирлын тайлангаа “холимог үр дүн”-тэй байна гэж зарласан байна. Тодруулбал, газрын тосны зах зээл энэ оны үлдсэн хугацаанд болон ирэх онд “ер бусын нөхцөл байдал, сорилттой” тулгарна.

Нэг талаас ирэх жил хагасын хугацаанд өндөр инфляци болон уг инфляцитай тэмцэхийн тулд зээлийн хүүгийн огцом өсөлтийн улмаас газрын тосны эрэлтийн төлөв муудах төлөв ажиглагдаж байна гэж Бейкер Хьюз мэдээлсэн. Нөгөөтэйгүүр, дэлхийн хэмжээнд олон жилийн хөрөнгө оруулалт дутмаг, Оросын газрын тосыг орлох хэрэгцээ шаардлага их байгаа тул нийлүүлэлтийн хязгаарлалт эрэлтэд нөлөөлж бага зэрэг буурах хувилбартай ч түүхий эдийн үнийг өндөр түвшинд барьж чадна” Бейкер Хьюз компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Лорензо Симонелли хэлэв.

“Үүний үр дүнд бид газрын тосны үнийн хэтийн төлөв тогтворгүй хэвээр байгаа ч дэлхийн эрчим хүчний нөхцөл байдлыг өөрчлөхөд илүү их зардал шаардагдах бөгөөд эдийн засгийн уналтын ихэнх хувилбарт эрэлтийн бууралтыг нөхөх магадлалтай тул идэвхтэй үйл ажиллагааны өндөр түвшнийг дэмжиж байна” гэж гүйцэтгэх захирал нэмж хэлэв.

https://oilprice.com/Latest-Energy-News/World-News/Baker-Hughes-Oil-Market-FacesUnusual-Set-of-Circumstances.htm

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version