Эрүүл мэндFocus

Хумхаагийн халдвар авсан энхийг сахиулагч нас баржээ

Өмнөд Судан улсад эхнийг сахиулах үүрэг гүйцэтгэх хугацаандаа хумхаа өвчний халдвар авч, эх орондоо ирэн, эмчлүүлж байсан алба хаагч нас барсан харамсалтай явдал болсон. Тодруулбал, Суданаас ирсэн 9 энхийг сахиулагчаас хумхаа илэрч, 22 настай залуу амиа алдаж, нэг залуу ухаангүй байсан билээ.

Энэ талаар өмнө Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмч хурандаа Б.Энх-Од” Өнгөрөгч сард эх орондоо ирсэн цэргийн багийн есөн алба хаагчаас хумхаа өвчин илэрч Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэнээс долоо нь бүрэн эдгэрсэн. 

Харамсалтай нь нэг цэргийн алба хаагч энэ өвчний хүндрэлээр нас барсан. Харин нөгөө нь Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нэн хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байна” гэж байсан.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version