Гадаад харилцаа

Улаанбаатар- Бээжин чиглэлийн нислэг маргааш эхлэнэ

Хятадын Иргэний нисэхийн удирдлагын газраас Бээжинг зорьсон олон улсын нислэгийг өөр хотод хүлээж авч байсан өмнөх журмыг цуцалж халдвар хамгааллын дүрэмд өөрчлөлт оруулан, хил нээгдсэн нэгдүгээр сарын 8-ны 00 цагаас эхлэн Бээжин рүү чиглэсэн олон улсын зорчигч тээврийн нислэгийг Бээжинд газардуулахаар боллоо хэмээн Хятадын агаарын тээврийн “Эйр Чайна” компани мэдээллээ.

Хамгийн сүүлийн нислэгийн төлөвлөгөөний дагуу нэгдүгээр сарын 8-наас эхлэн тус компани 17 улсаас Бээжин рүү шууд үйлдэх олон улсын нислэгээ сэргээжээ. Цаашид Бээжин чиглэлийн олон улсын бусад нислэгийг ч дэс дарааллаар нь сэргээх гэнэ.

Улаанбаатар Бээжин чиглэлийн нислэгийг маргааш буюу энэ сарын 12-ны өдрөөс сэргэх бөгөөд Улаанбаатараас 16:45 цагт хөөрч Бээжинд 18:50-д газардах юм байна. Долоо хоног бүрийн даваа, мягмар, пүрэв гаригт нислэгтэй.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version