Ажлын хэсэг сумдад ажиллаж байна
Дорнод аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр Онцгой байдлын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Хүнс, хөдөө аж ахуйн газрын төлөөлөл бүхий ажлын хэсэг Баянтүмэн, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдын өвөлжилт хүндэрсэн багуудын малчин өрхүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна.
Тус ажлын хэсэг нь зуд болон зудархуу болсон газруудаас өөр байршилд отор нүүдэл хийх зам, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэх, иргэд, малчдад хүнс, шатахуун, өвс тэжээл татах замын цасыг хусаж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг судлах юм.
Мөн тухайн нутаг дэвсгэрийн цасан бүрхүүлийг хэмжих, сумын Онцгой комиссын үйл ажиллагаа, аюулгүйн нөөцтэй танилцах, зудын үнэлгээ хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж аймгийн Онцгой комисст танилцуулна гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.