МИКМонсертфОнцлох

Эрсдэлийн удирдлагын ISO31000:2018 стандартыг нэвтрүүлснийг баталгаажууллаа

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь олон улсын сайн туршлага болон стандартуудыг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, ипотекийн санхүүжилтийн хоёрдогч зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажилладаг билээ.

МИК ОССК ХХК үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш эрсдэлийн менежментийг бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ тэлэх шат бүрт нийцүүлэн тасралтгүй сайжруулсаар ирсэн бөгөөд ISO31000:2018 Эрсдэлийн менежментийн стандартын тогтолцоог үйл ажиллагаандаа баталгаажуулан ISO стандартын гэрчилгээг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор хүлээн авлаа.

Компани нь өөрийн үйл ажиллагаанд Эрсдэлийн менежментийн олон улсад ашиглагддаг тэргүүн туршлагуудыг нэвтрүүлснээр Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөгдөх нөхцөлийг сайжруулж, түүгээр санхүүжигдэж буй шинээр гарах ипотекийн зээлийг иргэдэд найдвартай тасралтгүй хүргэх, улмаар хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг урт хугацаанд тогтвортой хадгалж ипотекийн санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг тасралтгүй амжилттай хөгжих боломжийг нэмэгдүүлж байгаа юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version