МИКFocus

Ипотекийн хүүг 6%, урьдчилгаа төлбөрийг 20% болгох эсэхийг маргааш хэлэлцэнэ

Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болжээ. 

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргааш /2022.12.14/-ийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болжээ.

“Зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга орчим иргэнд ипотекийн зээлийг жилийн 8 хувьтайгаар олгосон байдаг. Тус иргэдийн зээлийг 6% руу шилжүүлэх ажлын хэсгийн дүгнэлтээр 8%-ийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6% болгох, мөн шинээр зээл авах иргэдэд урьдчилгаа төлбөрийг 20% болгох боломжтой хэмээн гарсан. Иймд уг асуудлыг Засгийн газарт танилцуулахаар тогтсон”  гэдгийг Шадар сайд С.Амарсайхан хэлэв. 

Эргэн сануулахад, 2019 онд Дэлхийн банкнаас Ипотекийн зээлийг Монгол банк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг сануулж, тус зээлийн санхүүжилтийг шилжүүлэх саналыг гаргасан. Үүний хүрээнд Монгол банкнаас гаргаж байсан ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаашид хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамныхан яаралтай шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг тэрбээр холбогдох албаныханд даалгаж байв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version