Орон нутагFocus

Зуунмод сум спорт заалнуудыг нээлттэй, үнэ төлбөргүй болгоно

Төв аймгийн Зуунмод сумын ЗДТГ-ынхан сурагчдын амралтаар спорт заалыг үнэ төлбөргүй болгох саналыг Биеийн тамир, спортын газар болон Боловсрол, соёл урлагийн газартаа хүргүүлжээ. Ингэснээр сурагчид амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт суралцах боломжтой гэж үзсэн байна.

Хичээл, сургалтын үйл ажиллагаа зогссон, тэмцээн, уралдаангүй үед ихэнх заал цоожтой, мөн өндөр төлбөртэй байдаг нь хүүхэд, залуусыг спортоор тууштай хичээллэхэд саад болдог гэнэ.

Иймд Зуунмод сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх спорт заалыг сурагчдын амралтын турш нээлттэй, үнэ төлбөргүй байлгах санаачилга гаргажээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version