Хууль эрх зүй

ХУД-ийн Цагдаагийн газарт тусгай тоноглол бүхий автомашин олголоо

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст тусгай тоноглол бүхий автомашин гардууллаа.

Тодруулбал, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор тус зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба Хьюндай Соната-8 автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө.  

Энэ үеэр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням “Манай дүүрэг 260 орчим мянган хүн амтай. Дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зэрэг хуульд заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүн амын төвлөрөл, шилжин суурьшиж байгаа иргэдийн тоо өсөж байгаа.

Үүнтэй холбогдуулан эргүүлийн болон бусад чиглэлийн автомашины тоог зайлшгүй нэмэх шаардлага бий болсон. Иргэдэд хүрэх үйлчилгээг ойртуулах зорилгоор автомашины асуудлыг нийслэлийн ИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шийдэж өгсөнд баяртай байна” гэлээ. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version