МИКОнцлох

19.4 мянган өрхөд ₮1.5 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгоод байна

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 6.6 их наяд төгрөгийн зээлийг 109.8 мянган өрхөд олгоод байна.

Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм. 

Дээрх төлөвлөгөөний дагуу тус хугацаанд нийт хоёр их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 1.5 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээлийг 19.4 мянган өрхөд олгоод байна.

Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээл олголт (тэрбум ₮)

Харин энэ оны эхний есөн сард нийт 494.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 5.9 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгоод байна. Мөн 2022 оны аравдугаар сард 56.25 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна.

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал таван удаа хойшлуулсан. (Дүрслэл 2).

Сүүлийн буюу тав дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлууллаа. Дээрх зээлдэгчид 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.

Дүрслэл 2. Ипотекийн төлбөр хойшлуулсан зээл (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо

Хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуур өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байгааг Монголбанкнаас мэдээллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version