Байгаль орчин

Богд уул, Туул гол орчмын зөвшөөрөлгүй хайс, хашааг буулгалаа

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн шийдвэрээр Тэрэлж, Богдхан уул, Туул гол орчмын хашаа, хайсыг албадан буулгаж, иргэдийн амрах, чөлөөтэй зорчих хэсгүүдийг нээв. Ингэснээр иргэд дээрх газруудад чөлөөтэй зорчих, амрах, алхах боломжууд бүрдэж байгаа юм аж.

  • Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохих зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн зам, талбай, орц гарц хаасан, мал амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулсан 38 нэгж талбайн 195.8 га газрыг чөлөөлөв.
  • Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зөвшөөрөлгүй барьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 8 га хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нээв.
  • Зөвшөөрөлгүй хашаалсан хашаануудыг буулгаж хүн, мал, амьтан явах газруудыг чөлөөлсөөр байна. 36.1 га зөвшөөрөлгүй хашаалсан газрыг чөлөөлөн нийтийн эзэмшлийн талбайг нээв.
  • Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Туул голын хамгаалалтын бүс, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн талбай, орц гарц хааж хөдөлгөөнд саад учруулсан 2 га хашаа, хайсыг албадан буулгасан байна.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version