Засгийн газарFocus

“Засгийн газрын гишүүдтэй хамаарал бүхий бол төрийн тендерт ордоггүй болно”

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, 2023 оноос Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар ажиллаж эхэлнэ. Төрөөс иргэнд үзүүлж байгаа үйлчилгаанд үнэлгээ мониторинг хийнэ. Хууль хэрхэн хэрэгжиж байгаа болон төр иргэндээ үйлчилж байгаа эсэхэд тандалт судалгаа хийж энэ дагуу хууль боловсруулдаг жишигт шилжинэ.

“Эрдэнэс Монгол” компани байгуулагдаад 15 жил болсон ч үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн явуулж чадаагүй гэсэн дүгнэлтийг Засгийн газар хийсэн. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниуд дотор энэ компани хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх томоохон аж ахуйн нэгж юм.

Энэ компани 89 орон тоотой, 7 хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар Засгийн газраас үүрэг чиглэл өгсөн. Гүйцэтгэх захирлаас бусад 88 орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт хийхээр зарлаж байна. Ахлах менежер буюу өнөөгийнхөөр газрын дарга гэсэн статусыг авч хаяж байна. 

Одоо ажиллаж байгаа ажлын байр нь байхгүй болсон хүмүүст ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл хүргүүлнэ. Ажлын байр нь үлдэж байгаа хүмүүс нээлттэй сонгон шалгаруулалтад орж, тэнцвэл үргэлжлүүлэн ажиллах боломжтой. Ажлын байрны шаардлага бий болсон. 1-р сарын 2-16-нд сонгон шалгаруулалтын бүртгэл явуулна” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version