Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад ХАА-н дрон нийлүүлэхээр болов
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд /2022.12.20/ Япон Улсын Засгийн газрын 2022 оны “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг, Төв аймагт Хөдөө аж ахуйн дорон нийлүүлэх төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны ТУЗ-ын дарга Г.Даваадорж нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь төлөөлөгч Винод Ахужа оролцлоо.
Мөн тус холбооны ТУЗ-ын дарга Г.Даваадорж, Японы ард түмнээс олгож байгаа энэ тусламжийн тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу үр бүтээлтэй ашиглаж Монгол Улсад орчин үеийн алсын удирдлагатай тариалангийн технологийг нэвтрүүлэх эхний алхам болгон ашиглах болно хэмээв.
Уг төсөл хэрэгжих 3 аймгийн 3,500 га орчим өргөн уудам тариалангийн талбайд хортон шавжийн улмаас ургацын хэмжээ буурах гэх мэт асуудал тулгарч, эдгээр асуудлыг оновчтой, үр ашигтай шийдвэрлэх менежмент шаардлагатай байгаа билээ. Иймд энэ удаагийн тусламжаар нийлүүлэх хөдөө аж ахуйн дроныг ашигласнаар дээрх асуудлуудыг шийдвэрлэж, улмаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулж буй юм.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 587 дахь төсөл болж байгаа бөгөөд төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 226,200 ам.доллар (771,342,000 орчим төгрөг) юм.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 587 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 226,200 ам.доллар (771,342,000 орчим төгрөг) юм.
※“Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Япон Улсын Элчин сайдын яам