БоловсролFocus

Рашаант сумын ЕБС-ийг буцалтгүй тусламжаар засварлана

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд /2022.12.16/ Япон Улсын Засгийн газрын 2022 оны “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Хөвсгөл аймгийн Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар гарын үсэг зурав.

Мөн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Хөвсгөл аймагт анх 1996 онд Өвсний үндэс хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 26 жилийн хугацаанд иргэдийн амар тайван амьдрал, эрүүл тохилог орчныг бүрдүүлэхэд маш чухал дэмжлэг үзүүлж ирсэн Япон Улсад Хөвсгөл аймгийн нийт ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье хэмээв.

Уг төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн А байрны дээвэр, гадан фасад, дотор засал (тааз, хаалга, цонх), цахилгааны засвар болон галын дохиолол суурилуулах зэрэг ажлууд хйигдэж тус сургуульд эрүүл, аюулгүй сургалтын орчинг бүрдүүлэх юм.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 586 дахь Хөвсгөл аймагт хэрэгжих 29 дэх төсөл болж байгаа бөгөөд төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 274,084 ам.доллар (852,950,000 орчим төгрөг) юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version