УИХОнцлох

“Нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг бүгдийг нь сонсголын үеэр байлцуулъя”

Маргааш болох нүүрсний хулгайн НЭЭЛТТЭЙ сонсголтой холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд, Т.Доржханд, С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: УИХ-ын нэр бүхий 9 гишүүн нүүрсний талаар ерөнхий сонсгол зохион байгуулах хүсэлтээ өгч, Ажлын хэсэг байгуулснаар маргааш зохион байгуулах гэж байна.Сонсгол бол мэдээллийг нээлттэй сонсох процесс. УИХ-ын гишүүд саналаа хэлж, үзэл бодлоо илэрхийлнэ. Өнөөдрийн байдлаар УИх-ын гишүүдээс гадна 298 хүн оролцохоор хүсэлтээ ирүүлснээс 34 нь тухайн асуудлаар өөрийн эрх ашиг хөндөж байгаа гэж үзэн үг хэлнэ. Сонсголын үеэр 4 асуудлын хүрээнд 6 мэдээлэл сонсоно.

Тухайлбал, ЗГХЭГ-аас нүүрсний гэрээ болон амны, хилийн үнэ, зах зээлийн үнийн талаар болон зөрүүтэй байгаа үнийн талаар, ЭТТ БЭТ ил болсон нууц гэрээнүүдийн талаар, Тавантолгой Зүүнбаян- Тавантолгой Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, 2013 онооос хойш хууль хяналтын байгууллагад нүүрсний хулгайн талаар шалгагдаж байсан хэргүүд, яагаад хэрэгсэхгүй болсон, ямар улс төрчид шалгагдаж байсан талаар Гаалийн байгууллагаас нүүрсний экспортын талаар тус тус мэдээлэл өгнө.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өмнө нь УИХ дээр нээлттэй сонсгол явуулахад иргэд шүүмжлэлтэй хандаж байсан. Үг хэлэх боломж бага байдаг гэж шүүмжилдэг тул илтгэлүүд нь 10 минут байна. Аль болох иргэдийнхээ үгийг сонсох байдлаар зохион байгуулна. УИХ дахь АН-ын бүлэг СТӨ-нд Нээлттэй сонсгол байгуулах санал тавьсан ч Нээлттэй сонсгол өөрийн гэсэн хууль дэг журамтай тул Төрийн ордонд зохион байгуулахаар болсон. Иргэдээс эрх баригчдийг сонсох хэрэггүй. Түүний оронд ЭТТ захирлаар ажиллаж байсан Д.Ганхуягийг авчирвал сонсгол үр дүнтэй болно гэх саналуудыг хэлж байна” гэв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хууль хүчний байгууллагын удирдлагууд, нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг бүгдийг нь сонсголын үеэр байлцуулъя гэж байгаа. Гэтэл Х.Баттулга гэдэг хүн хоёр хоногийн өмнө зугтчихсан. Хилийн хориг тавих шаардлагыг өчигдөр өгсөн. Хамгийн их мэдээлэлтэй хүн бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг юм. Энэ хүн нэрсийг мэдэж байгаа. Мэдүүлгээ өгөх ёстой. Түүнийг сонсголд ирүүлж, мэдээллийг нь сонсох талаар ажлын хэсгийнхэн ярилцаж байна.

Офтэйк гэрээний гүйцэтгэгч “Бодь Интернэшнл” компанийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан гэдэг хүн яарч сандраад л өчигдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсад сайхан жүжиг болж байна. Би яаж мэдэх юм, ажлаа хийсэн, асуудал байвал төртэй яриарай гэсэн ийм л байдлаар ярьчихлаа.

Маргаашийн нээлттэй сонсгол дээр Д.Баясгалан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат сонсгол дээр ирж мэдээллээ өгөх хэрэгтэй байна. Энэ хоёр хүнийг уулзуулмаар байна. Маргааш бол нүүрсний хулгайн асуудлаар мэдээллээ олж авах боломжтой цорын ганц суваг шүү. Нээлттэй сонсгол хийнэ гэдгээс болоод офтэйк гэрээнүүд ил болсон. Жинхэнэ хулгайч хэн бэ гэдэг үр дүнгээ үзэх ёстой” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version