Байгаль орчинОнцлох
Горхи-Тэрэлжийн БЦГ-т 195.8 га талбайг чөлөөллөө
Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газарт зохих зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн зам, талбай, орц гарц хаасан, мал амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа хайс зэргийг албадан буулгалаа.
Тодруулбал, Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын захиргааны албан хаагчид болон Налайх дүүргийн ЗДТГ-ын холбогдох алба хэлтсийн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 38 нэгж талбайн буюу 195.8 га газрыг чөлөөлөөд байна.