НийгэмFocus

Утаалжилтын бүсээс 36 иргэнийг гаргаж аюулгүй байдлыг хангав

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 12-18-ны өдрүүдэд гал түймрийн 43, аврах ажиллагааны 11 буюу нийт 54 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн, гал түймрийн аюулаас 1.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаалжилтын бүсээс 36 иргэнийг гарган, аюулгүй байдлыг ханган ажиллав.

Дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.8%-аар өссөн дүнтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version