Хууль эрх зүйFocus

О.Дагвадоржийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн яллагдагчаар тооцжээ

“Нүүрсний” гэх хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэгэн хүнийг нэмж хорилоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягтай хамааралтай хэмээн “Саран инж девелопмент” компанийн захирал О.Дагвадоржийг буруутган шалгаж буй аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр О.Дагвадорж нь дээрх албан тушаалтны хамаарал бүхий этгээд гэдгийг хууль сахиулах байгууллагынхан тогтоож, түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэмээн яллагдагчаар тооцсон аж.

Өөрөөр хэлбэл, дээрх албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгийг угаахад хамтран оролцсон байж болзошгүй гэж хууль сахиулагчид үзжээ.

Улмаар дээрх шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах хүсэлт уржигдар НПГ-аас чигдөр хэлэлцээд нэг сарын хугацаагаар саатуулах шийдвэр шүүх гаргасан юм. 

Ташрамд дурдахад, УЕПГ-аас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан хүсэлт хүргүүлчихээд буй. Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт, бусад үйл ажиллагаатай холбоотой АТГ болон ЭЦА-нд шалгаж байсан хоёр хэрэгт БНХАУ-ын талаас шаардлагатай мэдээ, мэдээлэл авахаар 2019, 2021 онд хүсэлт хүргүүлсэн байдаг. Нэгэнд нь “Хилийн бүртгэлийн системд өөрчлөлт оруулсан учраас биелүүлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн бол, нөгөөд нь хариу ирүүлээгүй юм. БНХАУ-аас эрх зүйн туслалцаа ирүүлэх боломжгүй гэсэн учраас УЕПГ-аас “нүүрсний” гэх тодотголтой хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ХХЕГ, Гаалийн ерөнхий газраар дамжуулан өмнөд хөршийн хил, гаалийн байгууллагаас мэдээлэл авах боломжтой эсэх, энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэж Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Хууль зүй, дотоод хэргийн сайдад албан бичиг, шаардлагатай мэдээллийг илээ.

Г.РАВЖАА
Эх сурвалж: Өнөөдөр сонин

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version