Эдийн засагFocus

ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлт 1300 хүнд үйлчилнэ

Цахим орчинд хувь хүниий орлогын албан татвар тухай хууль хэрэгжсэнээр данснаас их хэмжээний мөнгөн гүйлгээ гарахад 10-15 хувийн татвар авна гэх ташаа мэдээллүүд тархаад байгаа юм. Тэгвэл уг асуудал болон 2023 оноос эхлэн мөрдөгдөж эхлэх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Татварын ерөнхий газраас мэдээлэл өглөө.

Тодруулбал, Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал “2023 оноос эхлэн мөрдөгдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой 1300 хүнд хамаарна.

Сарын 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт иргэн хувь хүний 99.9%-д энэ татвар нөлөө үзүүлэхгүй. Энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй. Мөн банкны дансны гүйлгээнээс татвар авах мэтээр олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version