Эрүүл мэнд

Коронавирусийн 69 тохиолдол бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 69 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс найман тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 42 нь нийслэлд, 27 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 993 774-д хүрэв. 

Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 135 хүн эндээд байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version