Эрүүл мэнд

Осол гэмтэлийн шалтгаант өвчлөл, нас баралтын талаар танилцууллаа

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 2015 оноос Монгол улсын хэмжээний осол гэмтлийн тандалтын тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд осол гэмтлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд тус төвийн Статистик Тандалт судалгааны албанаас хоёр жил тутамд “Монгол Улсын осол гэмтэл, гадны шалтгаант өвчлөл, нас баралтын таван жилийн байдал”-д тархвар зүйн судалгаа хийж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нотолгоонд суурилсан мэдээ мэдээллээр хангаж ирсэн ба энэ онд хийгдсэн “2017-2021 онд Монгол улсад бүртгэгдсэн осол гэмтлийн тархвар зүйн судалгаа”-ны тайлан танилцуулах өдөрлөг өчигдөр буюу 2022 оны 11 зүгээр сарын 30-ны өдөр ГССҮТ-д боллоо. 

Өдөрлөгийг ГССҮТ-ын Ерөнхий захирал Э.Галбадрах нээж үг хэлсэн ба тус төвийн удирдлагууд болон Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажилладаг байгууллагуудын ажил хариуцсан мэргэжилтэн төлөөлөл, ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд, Асралт мед, Мөнгөн гүүр, Мед травма зэрэг хувийн хэвшлийн эмнэлгүүд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Энэрэл, Туул тосгоны эмнэлэг зэрэг эрүүл мэндийн салбарын төлөөлөл оролцлоо.

Энэхүү тархвар зүйн судалгаа нь манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа осол гэмтлүүдээс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулахад чиглэсэн эрүүл мэндийн салбарын болон салбар хоорондын хамтын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой гарын авлага болох юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version