Засгийн газарГадаад харилцааБоловсролОнцлох

“Хамтдаа уншицгаая” төсөл хэрэгжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан /2022.11.22/ Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг хүлээн авч уулзлаа. “Хамтдаа уншицгаая” төслийг Азийн сан болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Уулзалтын үеэр төслийг цаашид төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хамтран өргөн хүрээнд хэрэгжүүлэх саналыг салбарын сайд хэллээ.

“Хамтдаа уншицгаая” төсөл нь номыг бага насны хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал хэрэгсэл болгон ашиглахад туслах зорилготой. Ялангуяа эцэг эх, асран хамгаалагчдад бага насны (0-5 насны) хүүхэдтэйгээ хамт ном унших дадлыг хэвшүүлэхэд чиглэж байна.    

Төслийн үндсэн зорилго нь ном уншиж өгөх аргыг ашиглах, бага ангийн хүүхдүүдийн бичиг үсэг, тоо бодох чадварыг сайжруулах юм. Төсөл нь дараах дөрвөн зорилттой:

-Монгол хэл дээрх хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх

-Эцэг эх, асран хамгаалагч, багш нарын бага насны хүүхэдтэй хамт ном уншихын ач холбогдлын талаарх ойлголтыг төлөвшүүлэх

-Уншлагын үр дүнтэй арга техникийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүртээмжтэй байдлыг бий болгох

-Хүүхэдтэйгээ хамт ном уншихыг чухалчлах бодлогын өөрчлөлтийг дэмжих юм.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version