Нийгэм

Галд өртөж амь насаа алджээ

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхонд Нийтийн байр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 00:35 цагт ирсэн.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 22 айлын нийтийн байранд иргэн Э-ийн 40 м/кв өрөө шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраасан.

Тус гал түймэрт иргэн Э /54 настай, эрэгтэй/ өртөж нас барсан. Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор албаны хүмүүс ажиллаж байна.

Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад анхааруулж байна.

#Гал_ганц_хоромд_Мартаж_болохгүй

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version