Байгаль орчинFocus

Орос, монгол эрдэмтэд Хөвсгөл, Байгаль нуурын экосистемийг хамтран судалж байна

“Хөвсгөл, Байгаль нуурууд: Экологи, эдийн засгийн асуудал” сэдвээр Монгол, ОХУ-ын эрдэмтэн судлаачдын уулзалт, эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн байранд зөвлөлдөж байна.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл хэлэхдээ “Эгийн голын УЦС-ын хувьд яригдаад олон жил болж байна. Анх барих тухай бол хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүд 1990-ээд оны үед санаачилга гаргаж, зургийг нь боловсруулаад манай Монголын мэргэжилтэн, судлаачид өргөжүүлэн баримт бичиг бүхий одоогийн том төслийг эхлүүлсэн. Яг барих тухайд одоо хүртэл эцсийн байдлаар тодорхой шийдвэр гаргаагүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ нь олон талын учир шалтгаантай. Хамгийн гол нь ОХУ-ын талаас Байгаль нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байдлыг нарийн сайн судалж тодорхой болоогүй байгаа гэдэг. Хоёрдугаарт, ОХУ-ын Буриад улс болон Эрхүү мужийн байгаль хамгааллын ТББ-уудын зүгээс янз бүрийн байр сууриа илэрхийлж ирсэн” гэв.

Мөн тэрбээр, “Өнөөдрийнх бол Монгол, Оросын эрдэмтэн судлаачдын гурав дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал юм гэдгийг тодотгож, “Энэ оны 4 дүгээр сард Эрхүү хотод болон эрдэм шинжилгээний хурлын үеэр бид Эгийн гол болон Сэлэнгэ мөрний тодорхой цэгүүд дээр УЦС барих асуудалд экологийн ямар сөрөг үр дагавар үзүүлэх гээд байгаа юм гэдгийг хөндөж тавьсан. Энд хоёр орны судлаачдын байр суурь ямар зөрүүтэй байгааг хоорондоо ярилцан, шаардлагатай бол хамтарсан судалгааг хийж зөрүүтэй саналын байдлыг ойртуулья гэсэн санал тавьсан. Улмаар энэ талаар дахин дахин ярилцья гэж шийдээд мөн 6 дугаар сард Хөвсгөлийн Ханх тосгонд хоёр удаагаа уулзаж хоёр талын судалгааг харилцан танилцуулсан. Хөвсгөл болон Байгаль нуурын ус хуримтлах сав газар дээр ямар үйл ажиллагаа явуулбал экосистемд нөлөөлөх том хэмжээний үйл ажиллагаа болох юм гэдэг талаар харилцан мэдээлэл солилцон энэ удаад Улаанбаатар хотноо хуралдаж байгаа юм” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version