нитх

Нэр бүхий хүмүүсийг нийслэлийн дээд “Хангарди” одонгоор шагналаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг тохиолдуулан хууль тогтоох дээд байгууллага, нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллага болон нийслэлийн хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ зориулсан нэр бүхий хүмүүсийг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан,  Нийслэлийн ИТХ-ын  Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар өнөөдөр гардуулан өгсөн юм.  

Хангарди одонгоор: 

  • УИХ-ын гишүүн, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч асан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зөвлөх Р.Раш 
  • Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч асан, “Буяны зан үйлийн холбоо” ТББ-ын тэргүүн Г.Идэрмаа
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга асан О.Тунгалаг
  • “Этүгэн” Их сургуулийн ректор Б.Батсэрээдэнэ нарыг тус тус шагнав.  

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version