БоловсролFocus

НШШГ “Хүүхдийн өрөө”-тэй боллоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид өөрсдийн санаачилга, дэмжлэгээр “Хүүхдийн өрөө”-г засаж, тохижууллаа. Тус өрөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу байгуулагдсан “Эцэг эхийн зөвлөл”–д хүлээлгэн өглөө. 

Уг хүүхдийн өрөөг байгуулснаар алба хаагчид хүүхдэдээ санаа зовохгүйгээр ажиллах боломж бүрдэж байгаагийн зэрэгцээ хүүхдүүд цэцэрлэг, сургуулиа тараад хичээлээ давтах, үеийн найз, нөхөдтэйгөө тоглох, нөхөрлөх боломжийг олгож байна.Цаашид алба хаагчдын хүсэлт, шаардлагыг харгалзан “Хүүхдийн өрөө”-нд хүүхдүүдэд зориулсан сургалт, давтлага хичээлд хамруулахаар төлөвлөжээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version