НийгэмFocus

Татвар төлөөгүй, оношилгоо хийлгээгүй автомашиныг нийслэлд оруулахгүй

Нийслэлийн орох, гарах товчоод өнөөдрөөс эхлэн цахим системд холбогдоход бэлэн болсон бөгөөд одооноос товчоогоор нэвтэрсний дараа мессеж болон бусад хэлбэрээр тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчид нэхэмжлэх илгээгдэх бөгөөд тэрхүү холбоосоор орж дурын банк, төлбөрийн хэрэгслээр зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой гэж мэдээлсэн юм. 

Мөн ROADPAY.MN болон SMARTCAR.MN сайтаар нэвтэрч улсын дугаараараа хайлт хийн төлбөрөө төлөх боломж нээлттэй аж.

Иймээс цаашид зам ашигласны төлбөрөө цаг хугацаанд нь төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй, мөн оношилгоо үзлэгт орох, тээврийн хэрэгслээ бусдын нэр дээр шилжүүлэхэд зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлагыг тавихаар болжээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version