НийгэмОнцлох

Цалингийн тодорхойлолт “E-Mongolia”-д орно

Иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, ил тод хүргэх шаардлага дор бүтээгдсэн “E-Mongolia” платформ иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг нэмэгдүүлсээр байна. 

Энэ долоо хоногт дараах үйлчилгээнүүд E-Mongolia цахим системд орно. Үүнд:

Боловсролын ерөнхий газар

1. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариу үр дүн

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар

2. Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зураг, тайлан харах

3. Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Газар эзэмших, ашиглах, өмчлөх саналаа өгөх

Батлан хамгаалахын Төв архив

4. Дайнд оролцсон ахмад дайчдын лавлагаа

5. Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа

6. Ажилласан жилийн лавлагаа

7. Цалингийн тодорхойлолт

8. Тушаалын хуулбар болон бусад

“Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит ХХК

9. Хөдөө аж ахуйн биржийн мэдээлэл

10. Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдаа гэж  Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version