НийгэмFocus

“Яндангаа хөөлье, өнтэй өвөлжье” өдөрлөг боллоо

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  дүүргийн ЗДТГ, “Таван түлш” ХХК, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран “Яндангаа хөөлье, өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулж, зөв галлагааны талаарх мэдээллийг иргэдэд хүргэлээ.

Өдөрлөгийн үеэр ахуйн хүрээний гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэж, зөвлөмж тарааан, ахуйн хүрээнд гарсан галыг унтраах, гал унтраагуур болон анхан шатны багаж хэрэгсэл ажиллуулах  үзүүлэх сургалт хийлээ.

Мөн галлагааны зөв горим, яндангаа хэрхэн зөв хөөлж угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, угаарын хийн хордлогод өртсөн иргэнд үзүүлэх анхны тусламж сэдвээр сургалт хийж, зуухны аюулгүй байдлыг хангах, галлагааг зөв хийх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь  цоожилж үлдээхгүй байхыг анхаарууллаа гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version