Гадаад харилцааОнцлох

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ

Залуучууд, спортын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын залуучууд, спортын байгууллага хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалт, дадлагажих хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, залуучуудын хөгжил болон спортын олон талт арга хэмжээг зохион байгуулахад чиглэгдэнэ. Энэ удаагийн уулзалтаар хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд байгуулах нэмэлт протокол, баримт бичгүүд зэрэг асуудлуудыг хэлэлцэн тодруулж, нэр томьёо, арга хэмжээний цар хүрээний талаарх ойлголтоо нэгтгэлээ.

Талууд хэлэлцээрийн төсөлд манай улсын талаас тусгах санал, засварыг ойрын хугацаанд эцэслэн, албан бичгээр ГХЯ-аар уламжлан хүргэхээр хэлэлцэн тохирлоо.Уулзалтад БНТУ-ын талаас Залуучууд, спортын яамны Гэрээ эрх зүйн асуудал хариуцсан хэлтсийн дарга Беркел Улкер болон хариуцсан мэргэжилтнүүд, Монгол Улсын талаас ХНХЯ-ны ГББХЗГ-ын ХЗХХ-ийн дарга М.Цогтбаатар, ТЗУГ-ын ГХАОНХХ-ийн дарга З.Хүслэн болон асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд, Гадаад харилцааны яамны төлөөлөл, БТСУХорооны хэлтсийн дарга Н.Оюунбат нар оролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version