ЭМЯFocus

Эмч нар БНСУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эмнэлгийн мэргэжилтний гадаад сургалтыг зохион байгуулж, бодлогын хэрэгжилтийг ханган ажилладаг.

Энэ хүрээнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнийг эх орондоо эмчлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй оронд эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургахаас гадна гадаад улсад туршлагатай, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг Монгол Улсад урьж ажлын байран дахь сургалт, хамтарсан үзлэг, оношилгоо, эмчилгээ, нарийн мэргэжлийн мэс засал зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаад эмч, мэргэжилтнийг БНСУ-д богино хугацааны тэтгэлэгт сургалтад хамруулах ба уг хөтөлбөрт чих хамар хоолой, мэдрэлийн чиглэлээр нийт 33 эмч холбогдох материалаа ирүүлсэн аж.

Ирүүлсэн материалын бүрдэл, тавигдах шаардлага хангасан 13 мэргэжилтний мэдээлэл, холбогдох материалыг БНСУ-ын талд хүргүүлжээ. Эдгээр эмч нар нь дараагийн англи хэлний ярилцлага шалгалтад 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор хамрагдана. Ярилцлагыг БНСУ дахь сургалт эрхлэх байгууллагаас зохион байгуулах юм байна.

Эх сурвалж: ЭМЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version