ЯрилцлагаWorldОнцлох

Б.Оюунчимэг: Cargomall.mn-ийн үйлчлүүлэгчдэд АНУ-аас татваргүй бараа авах боломж нээгдсэн

Өдрөөс өдөрт хүн төрөлхтний амьдралын хэв маяг бүр хялбарчлагдаж, өмнө нь та бидний төсөөлөлд байсан тэр бүхэн хэрэглээнд бодитоор нэвтэрсээр байна. Нийгмийн бүхий л харилцааг хөнгөвчилж цаг хугацаа, мөнгийг хэмнэхийн тулд чөлөөт зах зээлийн өрсөлдөөн техник технологи, хиймэл оюун ухаан, интернетэд түшиглэн илүү ухаалаг, шуурхай, олон талт шийдэл гаргалгааг санал болгосоор байгаа юм. Өнөөдрийн ярилцлагыг интернэтийн тусламжтайгаар дэлхийн хүссэн газраасаа, дуртай дэлгүүрээсээ худалдан авалт хийдэг, хийхийг хүсдэг хүмүүст зориулж байна. Бидний мэдэхгүй олон боломжууд, дэвшилтэт хувилбарууд энэ салбарт хэдийнэ нэвтэрчээ.

Бид, АНУ дахь монгол бизнесменүүдийн төлөөлөл, Cargomall.mn-ын үүсгэн байгуулагч Болдын Оюунчимэгтэй ярилцлаа. Тэрээр АНУ-ын Чикаго хот дахь Depaul University-д Комьпютерийн шинжлэх ухааны магистраар суралцахын зэрэгцээ, өөрийн эхлүүлсэн бизнесээ өргөжүүлж, хэрэглэгчдийн хүрээгээ тэлсээр  байна.

-Ярилцлагынхаа эхэнд манай уншигчдад дэлхийгээр тархсан онлайн худалдаа, түүнийг дагасан хүргэлт, карго болон бусад үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагын тухай танилцуулахгүй юу?

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт интернэт худалдаа хийдэг сайтын тоо 26 саяд хүрсэн. Ялангуяа ковид гарсан сүүлийн 2 жилд интернэтээр худалдан авалт хийх нь огцом буюу 2 дахин өсч,  энэ хэрээр хүргэлтийн үйлчилгээний эрэлт ихэссэн. Эдгээр онлайн дэлгүүрийн бараг тал хувь нь буюу 10 сая нь АНУ-д төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өөр нэг сонирхолтой статистикийг дурдвал, зөвхөн 2021 онд 2.1 тэрбум худалдан авалт онлайнаар хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 4 хүн тутмын нэг нь онлайн дэлгүүр хэсчээ гэсэн үг.

Товчхондоо хүмүүс дэлгүүр явахаа байж, гэрээсээ эсвэл байгаа газраасаа дэлгүүр ордог болоод байна. Онлайн худалдан авалт хийх нь өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнийг анхны үнээр буюу дэлгүүр, лангууны түрээс, борлуулагч гэх мэт дундын этгээдийн ашиг, өртөг шингээгүй үнээр худалдан авах боломжийг олгодгоороо давуу талтай. Үүнийг хүн бүр мэддэг болоод зогсохгүй, өдөр тутмын амьдралдаа төлөвшүүлчихжээ гэхээр байна.

-Нэгэнт дэлхий даяар онлайн худалдан авалт хүрээгээ тэллээ. Монголчуудын хувьд энэ давалгаанд хэр өртөж байна? Танай компанийн хувьд америк-монголыг холбосон найдвартай хүргэлтийн үйлчилгээг зорьдог гэж би ойлгосон?

-Найдвартай гэж онцолсонд баярлалаа. Энэ бол онлайн худалдан авалтад маш чухал хүчин зүйл. Өөр бусад сонирхолтой давуу талууд бий. Би одоо тайлбарлая. Сүүлийн жилүүдэд Монголын хэрэглэгчид Америк дахь онлайн дэлгүүрүүдээс худалдан авалт хийх нь эрс нэмэгдсэн. 

Ингэхдээ монгол иргэд ихээр суурьшсан Чикаго, Лос Анжелес Вашингтон ДС хотуудад байршилтай агаарын шуудан илгээмжийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын агуулахын хаягаар хүргүүлэн, улмаар агаарын шуудан илгээмжээр эх орондоо хүргүүлэн авч байна. Гэвч эдгээр дурьдсан хотуудад бараа хүргүүлэн авах тохиолдолд үндсэн үнэ дээр 6%-10.30% худалдааны татвар нэмж төлдөг. Үүнийг худалдан авагчид тэр бүр мэддэггүй. Товчхондоо энэ татварыг төлөхгүй байх боломж манай каргомоллын үйлчлүүлэгчдэд нээгдэж байна.

-Худалдааны татвар гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлавал?

-АНУ нь 50 мужаас бүрдсэн холбооны улс. Зарим мужууд өөрийн онцлогт тохирсон засаг захиргааны хууль баталж мөрдүүлдэг. Тодруулбал, орлогын албан татвар, нийгмийн даатгалын татвар гэх мэт холбооны улсын хуулиар зохицуулагддаг татваруудыг иргэн, хуулийн этгээд нь муж харгалзахгүй төлдөг.

Харин бараа бүтээгдэхүүн үйлчилгээ авах үед  тухайн оршин суугаа муж, каунти болон хотын худалдааны татварын хуулиас хамаарч 10-30% хүртэлх татварыг үндсэн үнийн дүн дээр нэмж төлдөг. Тэгэхээр бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ үзүүлэгч нь борлуулалт хийх үедээ худалдааны татварыг цуглуулж мужийн орлогод төвлөрүүлэх үүрэг хүлээдэг гэсэн үг. Өнөөдөр АНУ-ын ихэнх мужууд худалдааны татвар ноогдуулдаг. Харин  Орегон, Нью Хампшир, Монтана Делавэйр, Аляск мужууд худалдааны татваргүй. 

– Тэгэхээр танай карго үйлчилгээний компани дээрх татваргүй бүсэд байрлаж байна гэсэн үг үү?

-Тийм. Би энгийн жишээгээр тайлбарлая. Саяхан  9-р сарын 7-нд нээлт хийсэн шинэ Iphone 14 pro max –ын 128GB багтаамжтай нь www.apple.com дээр $1099 үнэтэй байна. Хэрэв энэ утсыг Чикаго хот орчимд байрлалтай шуудан илгээмжийн үйлчилгээ үзүүлэгчийн хаяг руу хүргүүлэн авахад үндсэн үнэ дээр $113 худалдааны татвар нэмж төлнө. Нийт  $1212  болж байгаа биз?

Гэтэл яг энэ захиалгыг Портлэнд хотод байрлалтай манай Карго Моллын агуулах руу илгээхэд ямар ч худалдааны татвар төлөхгүй үндсэн үнээр худалдан авах боломжтой. Танд бид 113 доллар хэмнэж өгч байна гэсэн үг. Ер нь бид монгол хэрэглэгчид АНУ-н онлайн дэлүүрүүдээс ямар ч худалдан авалт хийсэн мужуудын ноогдуулсан худалдааны татварыг төлөхгүйгээр хүргэж өгч байна гэсэн үг. Энэ бол маш том боломж, бас хэмнэлт юм.

-Тэгвэл захиалагчид тулгардаг бусад хүндрэлүүдийг танайх шийдвэрлэж чадах уу? Жишээлбэл, бараагаа АНУ-аас Монгол руу гарахаас нь өмнө буцаая гэвэл зохицуулж өгөх боломжтой юу ?

-Худалдан авсан бараа эзнийхээ гарт очих хүртэл бүх хариуцлагыг карго үйлчилгээ үзүүлэгч бүрэн хариуцах ёстой гэж манай хамт олон ухамсарлан ажлаа хийдэг. Жишээлбэл,  шуудан илгээмжийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд тэр бүр технологийн дэвшил ашигладаггүй.

Тэгэхээр захиалагч барааныхаа мэдээллийг нягтлах, бараагаа хэдэн өдрийн дараа ирэх, хаана яваа зэргийг фэйсбүүк мессенжер ашиглан асуухаас өөр аргагүй байдал үүсдаг. Цаана нь хэн нэг хүн сууж байгаа юм чинь андуурах, олон асуултан дунд тухайн захиалагчийн асуудал орхигдох гээд алдаанууд гарч эхэлнэ.

Зарим тохиолдолд хэрэглэгчид олон, жижиг овор хэмжээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авч тэдгээрийг нэг хайрцганд хийж оврыг нь багасгах зэргээр тээврийн зардлаа хэмнэх сонирхолтой байдаг. Гэтэл нөгөөх шуудан илгээмжийн үйлчилгээ үзүүлэгчид маань захиалга бүртгэлийн болон хэрэглэгчийн үйлчилгээний платформгүйн улмаас илгээмж нэгтгэх, ерөнхий чанарын шалгалт хийх, АНУ-аас илгээгдэхээс нь өмнө борлуулагч руу буцаах гэх мэт үйлчилгээг цаг тухайд нь үзүүлж чадахгүй байх тохиолдлууд байсаар байна.

Харин манай компани эдгээр асуудлыг шийдсэн. Бид өөрийн платформ болон агуулахаараа дамжуулан хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч хадгалах, баглаа боодол шинэчилж нэгтгэх, ерөнхий чанарын шалгалт хийж улмаар Монгол улс руу агаараар тээвэрлэн хэрэглэгчийн гарт хүргэх үйлчилгээ бүхий технологид суурилсан тээвэр ложистикийн компани юм. Нэмж хэлэхэд, манай агуулах иж бүрэн даатгалд хамрагдсан.

-Барааны эзэндээ очих хүртэлх бүх л замыг хэрэглэгч өөрөө хянах нь байна тийм үү?

-Тийм. Жишээ нь,  хэрэглэгч Ebay-с Dell laptop $600 -р худалдан авлаа гэж бодьё. Борлуулагч нь хүргэлтийн төлбөрөө хариуцах нөхцөлтэй гэж үзье. Эхлээд хэрэглэгч тухайн барааг сагсанд хийж Cargo Mall-н хаягт хүлээн авахаар захиалгаа баталгаажуулна. Үүний дараа борлуулагч тухайн барааг манай агуулах руу илгээснээр tracking number буюу тухайн бараанд оноогдсон дугаарыг хэрэглэгч хүлээн авна. Энэхүү дугаараа cargomall.mn -д бүртгүүлж нэр, тоо ширхэг үнийн дүн болон хүлээн авагчийн мэдээлэл оруулснаар манай системд илгээмж үүснэ. 

Бараа манай агуулахад ирэх үед жин, тээврийн үнийн мэдэгдэл хэрэглэгч рүү илгээнэ. Ингээд хэрэглэгч тээврийн төлбөрөө төлснөөр тухайн илгээмж Монгол Улс руу тээвэрлэгдэнэ. Одоогийн байдлаар бараа бүтээгдэхүүн дунджаар 10-14 хоногийн дараа хэрэглэгчийн гарт хүрч байна. Агаарын тээврийн салбар нь цар тахлын үеийн хүндрэлээс аажмаар гарч байгаа учраас ойрын ирээдүйд аливаа илгээмжийг 7 хоногийн дотор хэрэглэгчдэд хүргэх боломж нээгдэнэ гэж харж байгаа.

-Танайх хэрэглэгчийн сонгосон барааг хэрэглэгчийн өмнөөс захиалж өгдөг үү? Эсвэл хэрэглэгч өөрөө худалдан авалтаа хийгээд танайх зөвхөн шуудан илгээмжийн үйлчилгээ үзүүлэх үү?

-Бид хэрэглэгчийн худалдан авалттай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцдоггүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөрөө тухайн онлайн дэлгүүрээс бараагаа сонгоод захиалга хийх бөгөөд дээр хэлсэнчлэн манай агуулахын хаягт хүлээн авахаар баталгаажуулна. Тухайн илгээмжийн мэдээллийг манай нэгдсэн системд бүртгүүлснээр “Cargo Mall-ын найзууд аа, миний ийм тракинг дугаар бүхий ийм үнэ цэнэтэй, эдгээр нэр төрлийн бараа танайд очно шүү, хүлээж аваад ийм нэр дээр монгол руу илгээж өгөөрэй” гэж хүсэлт өгч байна гэсэн үг юм. Тэгэхээр хэрэглэгч бараа худалдан авах, тухайн худалдан авсан барааг манай агуулахад ирэх үед хүлээн аваад Монгол Улс руу тээвэрлэн хүргэх хоёр нь тусдаа үйл ажиллагаа.

-Хэрэглэгч онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалж байгаа учраас тухайн бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж, хэмжээ нь захиалсан бүтээгдэхүүнтэй таарч буй эсэхийг тухайн илгээмжийг гар дээрээ хүлээн авах хүртэл мэдэх боломжгүй юм байна. Ер нь хэрэглэгч ямар нэг байдлаар тухайн бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжтой юу?

-Бид яг энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ, нэмэлт үйлчилгээнүүд санал болгохоор ажиллаж байна. Юун түрүүнд хэрэглэгчид нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Тухайн хэрэглэгч худалдан авсан бараандаа сэтгэл хангалуун биш бол 30 хоногийн дотор буцаалт хийх эрхийг АНУ хуулиар зохицуулсан байдаг.

Тэгэхээр худалдан авснаас хойш 30 хоногийн хугацаа өнгөрөөгүй, монгол руу илгээгдэж амжаагүй барааг борлуулагч руу буцаах бүрэн боломжтой. Бид багахан нэмэлт төлбөртэйгээр илгээмжийг монгол руу илгээхээс өмнө чанарын шалгалт /нүдэнд харагдахуйц эвдрэл гэмтэл, размерын зөрүү/ хийх, хэрвээ эвдрэл гэмтэлтэй, чанарын шаардлага хангахгүй байвал барааг хэрэглэгчийн хүсэлтийн дагуу борлуулагч руу буцаах зэрэг үйлчилгээ санал болгохоор ажиллаж байна.

Хааяа хуурамч, дуураймал бараа ирэх эсвэл бүр огт бараа ирэхгүй байх тохиолдол гардаг. Иймд хэрэглэгчид маань Amazon, Best Buy, Costco гэх мэт хэдэн зуун сая хэрэглэгчтэй нэр хүнд бүхий онлайн дэлгүүрийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөж байна. Хэдийгээр дээрх дэлгүүрээс худалдан авалт хийсэн боловч чанарын шаардлага хангахгүй бараа ирэх, ямар нэгэн алдаа зөрчил үүсэх тохиолдол бий.

Тэгэхээр урьдчилсан чанарын шалгалтыг бид хийж өгөх нь хэрэглэгчийн мөнгө, цагийг хэмнэсэн үйлчилгээ болно гэдэгт итгэлтэй байна. Өөр нэг эрсдэл нь хуурамч онлайн дэлгүүр ажиллуулж, хэрэглэгчийн картын мэдээллийг ашиглан зөвшөөрөгдөөгүй гүйлгээ хийх асуудал их гардаг. Энэ нь хжил бүр хэдэн арван тэрбумын хохирол дагуулж байгаа. Ийм төрлийн гэмт хэргийн золиос болохгүйн тулд хэрэглэгч ямар вэбсайтад өөрийн картны мэдээллээ оруулж байгаагаа сайтар нягтлаарай.

Энэ асуудлыг бид шийдвэрлэхээр төлбөр тооцооны шийдэл боловсруулан ажиллаж байна. Тун удахгүй шинэ бүтээгдэхүүний танилцуулга хийгдэнэ. Бид хэдийгээр хэрэглэгчийн худалдан авалтад шууд оролцдоггүй ч АНУ-ын аливаа онлайн дэлгүүрээс хуурамч бараа ирвэл яах вэ, размер буруу эсвэл эвдрэл гэмтэлтэй бол яах билээ, бүр цаашлаад миний картын мэдээлэл алдагдах вий гэх мэт айдасгүйгээр худалдан авалт хийх боломжийг олгохоор ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд : “Cargo Mall ” компанийг үүсгэн байгуулагч Болдын Одончимэг нь

  • 2014 онд МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургуулийг Төрийн албаны мэдээллийн технологийн мэргэжлээр төгссөн.
  • ХААН Банкинд NOC инженер, Төслийн менежер, Систем инженер, Ахлах автоматжуулалтын инженерээр тус тус ажиллаж байсан.
  • 2022 оны 3-р сараас АНУ Чикаго хот дахь Depaul University-д Компьютерийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрт суралцаж байна.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version