БоловсролFocus

“Back to student” уулзалт боллоо

Монгол Улсын их сургууль 1951 оноос химич мэргэжилтэн бэлтгэж буй. Химич мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 70, 71 ойд зориулсан МУИС-ийн Химийн салбарын нийт төгсөгчид, багш нарын “Back to student” уулзалт өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо.

Химийн шинжлэх ухааны чиглэлээр олон улсын хөгжлийн нийтлэг чиг хандлагад нийцсэн шаталсан сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж улс орны хөгжилд далайцтай хувь нэмэр оруулж байгаа МУИС-ийн ШУ-ны сургуулийн Химийн тэнхим нь Химич, Химийн багш гэсэн мэргэжлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалтыг явуулдаг.

Тус сургуулийг төгсөгчид шинжлэх ухаан, боловсрол, эдийн засаг, аж үйлдвэр, уул уурхай зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байна. МУИС-ийн “Химийн салбарын төгсөгчдийн холбоо” ТББ –аас МУИС-д химич мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 70, 71 ойд зориулсан “МУИС-ийн химийн салбарын нийт төгсөгчид, багш нарын “BACK TO STUDENT” уулзалтыг энэ амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Дашрамд дурдахад, МУИС нь шинжлэх ухааны суурь чиглэлүүдээр сургалт, судалгааны ажил эрхлэн явуулдаг мэргэжлийн 19 тэнхимд 470 гаруй багш, 90 орчим ажилтан, бакалаврын түвшний 9200 гаруй оюутан, ахисан түвшний 1900 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж, 36 багц хөтөлбөрөөр бакалаврын, 41 хөтөлбөрөөр магистрын, 24 хөтөлбөрөөр докторын сургалт эрхэлж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version