нитх

Дүүргийн салбар зөвлөлийн алба хаагчдад чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах нийслэлийн салбар зөвлөлөөс дүүргийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, алба хаагчдыг чадавхжуулах шаардлагатай байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга Л.Амармөрөн онцоллоо.

Мөн сургалтаар 2022 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, ур чадвар, үр нөлөөг дээшлүүлэх мэдээлэл олголоо.

Энэ талаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Гантулга “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын заалтын хүрээнд дүүргийн салбар зөвлөлүүдийн дэргэд Ажлын алба байгуулаад ажиллаж байна. Нийслэл болон дүүргийн ажлын албанд нийт 30 гаруй хүн ажилладаг. Эхний ээлжинд эдгээр алба хаагчдыг чадавхжуулах нь чухал.  Энэ хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил гэж юу вэ, ямар зорилго чиглэлээр юу хийх талаар цагдаа, прокурорын байгууллага болон нийслэлийн салбар зөвлөлөөс мэдээллээр ханган ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын Х

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version