Гадаад харилцааFocus
ОХУ-аас ирсэн иргэдийн 1292 нь визээ дахин сунгуулжээ
ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаа эхэлснээс хойш Монгол улсад зорчих орос иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Тухайлбал, дайчилгаа зарласны дараа буюу өнгөрсөн сарын 21-ний өдрөөс аравдугаар сарын 4 хүртэл ОХУ-ын 8211 иргэн Алтанбулаг боомтоор орж иржээ. Эдгээр иргэдийн 1292 нь визээ дахин 30 хоногоор сунгуулаад байна.
ОХУ-аас орж ирсэн иргэдийн тоог танилцуулъя:
2022 оны есдүгээр сарын 20-ны өдөр 261 иргэн,
2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр 263 иргэн,
2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр 830
2022 оны есдүгээр сарын 23-ны өдөр 867
2022 оны есдүгээр сарын 24-ны өдөр 931
2022 оны есдүгээр сарын 25-ны өдөр 984
2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр 1018 иргэн Монгол Улсын хилээр нэвтэрчээ.