Эдийн засаг

III улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй

НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос эхлэн улиралд нэг удаа олгож эхэлсэн. Тэгвэл III улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор гэхэд системд бүртгүүлэн буцаан олголтын мөнгөө авах юм.

НӨАТ-ын буцаалтыг олгох хугацаа:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Манай улсын хувьд НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтод жилдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version