Хууль эрх зүй

Таван эмэгтэйг Турк, Сингапур руу гаргасан байж болзошгүй гэв

Монгол охидын биеийг үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт оруулдаг байж болзошгүй, мөн таван охиныг хил дамжуулан худалдсан гэх Сингапурын иргэний талаар ЭЦА-наас мэдээлэл өглөө.

ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбабаяр, “Сэжигтэй этгээдийг 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлаас баривчилж, хэргийн газрын үзлэгээр гар утас, зөөврийн компьютер, Ipad, зөөврийн хатуу диск, мемори карт, флаш диск зэргийг тус тус хураан авч, файлуудад үзлэг хийж, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Мөн хил дамнан худалдаалагдсан байж болзошгүй таван эмэгтэй талаар мэдээлэл өгөхөд эдгээр иргэд Монгол Улсаас виз шаардахгүй Турк, Сингапур зэрэг улсууд руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Анхааруулж хэлэхэд монгол охид гадаадын иргэд рүү өөрсдөө уулзах зорилгоор чат бичих тохиолдлууд их байна. Тиймээс анхааралтай байж, уулзаж байгаа хүнээ ямар хүн болохыг сайтар судлахыг анхааруулж байна. 1984-1993 оны хооронд төрсөн эмэгтэйчүүд энэ хэргийн хохирогч болоод байна” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version