WorldFocus

ОХУ-д 4,300 гаруй монгол иргэн түр болон урт хугацаагаар оршин сууж байна

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад байгаа иргэддээ хандан анхааруулга гаргажээ. Уг анхааруулгыг хүргэж байна.ОХУ-д түр болон байнга оршин сууж буй иргэд, суралцаж байгаа оюутан та бүхэн хувийн аюулгүй байдлаа хангах, эрүүл мэндээ хамгаалах үүднээс тус улсад холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулагдах аливаа жагсаал, цуглаанд оролцохгүй байх, олон нийтийн арга хэмжээ болж буй газруудаар зорчихгүй байх, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Шаардлагатай тохиолдолд шуурхай холбоо барих утасны дугаар:

Гадаад Харилцааны Яамнаас тодруулснаар Монгол Улсын 4,300 гаруй иргэн ОХУ-д түр болон урт хугацаагаар оршин сууж байгаагаас оюутан 4,000 орчим, хувийн бусад шалтгаанаар оршин суугаа 300 орчим иргэн байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version