Засгийн газарОнцлох

Д.Амарбаясгалан: ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулах захирамж гаргалаа

ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.09.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл, мэдээлэл дундуураа хийсэн алдааг ихээхэн шүүмжилж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэдэд бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн. Тиймээс Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд огцруулах зарчим гаргалаа. Д.Сарангэрэл сайдын хувьд ёс зүйн алдаа гаргасан гэдгээ гүнээ ухамсарлаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн” гэв.

ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг өнөөдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа аж. Түүнчлэн дараагийн ХНХ-ын сайдыг томилогдтол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түр орлон гүйцэтгэж байхаар болжээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version