Орон нутагЭрүүл мэнд

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эх нярайн өрөөнд шаардлагатай тоног төхөөрөмж гардуулав

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эх нярайн өрөөнд зориулан зарим шаардлагатай тоног төхөөрөмж, аппарат хэрэгслийг гардууллаа.

Энэ үеэр МГБССН-ийн Ерөнхийлөгч Б.Ганболд: “Хоёр нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд харилцан эмч мэргэжилтнүүдийг сургах, туршлага солилцох олон боломж нээгдэнэ” гэдгийг онцолсон юм.

Уулзалтанд МГБССН-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг, БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, доктор Ким Чан Сун болон холбогдох төлөөлөгчид оролцсон юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version