ЭМЯОнцлохШинэ мэдээ

Халдварт бус өвчний үед хэрэглэх эмийг ЭМД-ийн сангаас 100 хувь хариуцна

​Аравдугаар сарын 1-нээс халдварт бус өвчний үед хэрэглэх эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр болсон.

Тодруулбал,  халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 төрлийн эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, хамгийн бага өртгөөр даатгуулагч-иргэдэд хүргэхээр болжээ.

Эдгээр 15 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, даатгуулагч-иргэдийг чанартай, боломжийн үнэ бүхий эмийг худалдан авах нөхцөл, бололцоогоор хангах аж. 

Мөн эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлт үзүүлэх юм байна. 

ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа эмийг хөнгөлөлттэй үнээр авахыг хүсвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх хэрэгтэй аж.

10-р сарын 1-ээс халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 төрлийн ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлөх эмийн жагсаалтыг хүргэж байна.

Д/дЭмийн олон улсын нэршил /ЭОУН/Эмийн хэлбэрСавлалтын
тун
Эмийг бичих эрхтэй эмчийн ангилалЭмийг хэрэглэх хүн амын бүлэгХудалдааны нэрЭмийн ангилал
1амлодипиншахмал5 мгB,C,Dтом хүнАмлодипин5 мгзүрх судасны эм
2амлодипиншахмал10 мгB,C,Dтом хүнАмлодипин10 мгзүрх судасны эм
3амоксициллиншахмал, капсул250 мгA, B,C,Dтом хүнАмоксициллин 250 мгхалдварын эсрэг бэлдмэл
4анастрозолшахмал1 мгB, C, Dтом хүнАнастрозол1 мгхавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний эм
5аторвастатиншахмал10 мгВ, C, Dтом хүнАторвастатин 10 мгзүрх судасны эм
6аторвастатиншахмал20 мгВ, C, Dтом хүнАторвастатин 20 мгзүрх судасны эм
7бисопрололшахмал2.5 мгB, C, Dтом хүнБисопролол 2.5 мгзүрх судасны эм
8бисопрололшахмал5 мгB, C, Dтом хүнБисопролол 5 мгзүрх судасны эм
9бисопрололшахмал10 мгB, C, Dтом хүнБисопролол 10 мгзүрх судасны эм
10валсартаншахмал80 мгB,C,Dтом хүнВалсартан 80 мгзүрх судасны эм
11валсартаншахмал160 мгB,C,Dтом хүнВалсартан 160 мгзүрх судасны эм
12вилдаглиптиншахмал50 мгB, C, Dтом хүнВилдаглиптин 50 мгдаавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/
13гидрохлоротиазидшахмал25 мгB, C, Dтом хүн, хүүхэдГидрохлоротиазид 25 мгзүрх судасны эм
14глимепиридшахмал1 мгB,C,Dтом хүнГлимепирид 1 мгдаавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/
15глимепиридшахмал2 мгB,C,Dтом хүнГлимепирид2 мгдаавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/
16глимепиридшахмал4 мгB,C,Dтом хүнГлимепирид4 мгдаавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/
17летрозолшахмал2.5 мгC, Dтом хүнЛетрозол2.5 мгХавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний бэлдмэл/Хорт хавдрын эсрэг даавар түүний эсрэг бэлдмэл/
18метформиншахмал500 мгB,C,Dтом хүн, хүүхэдМетформин HCL500 мгдаавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл
19метформиншахмал1000 мгB,C,Dтом хүн, хүүхэдМетформин HCL1000 мгдаавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл
20рамиприлшахмал5 мгB,C,Dтом хүнРамиприл 5 мгзүрх судасны эм
21рамиприлшахмал10 мгB,C,Dтом хүнРамиприл 10 мгзүрх судасны эм
22сальбутамолингляцийн цацлага100 мкг/тун/200 дозB, C, Dтом хүн, хүүхэдСалбутамол100 мкг/тун/200 дозокситоцин ба түүний эсрэг бэлдмэлүүд
23тамоксифеншахмал20 мгC, Dтом хүнТамоксифен AB20 мгХавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний бэлдмэл/Хорт хавдрын эсрэг даавар түүний эсрэг бэлдмэл/
24фуросемидшахмал40 мгA, B,C,Dтом хүнФуросемид40 мгбөөр, шээсний замд нөлөөлөх эм
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version